О КОМПАНИИ | torf.info

Хамтран ажиллахыг урьж  байна!

Хамтран ажиллахыг урьж  байна!

Утас: +7 903 955 14 88

И-мэйл: manager@torf.info

Хамтран ажиллахыг урьж  байна!

logo-sotssetey-11550708426yzhanxdujx.png

Утас: +7 903 955 14 88

И-мэйл: manager@torf.info

Тавтай морилно уу!

 

Манай «Сибурметахим» ХХК нь Сибирийн хөдөө аж ахуй, хүлэрийн Судалгаа-шинжилгээний тэргүүлэх технологийн дагуу хүлэрийг олборлохоос гадна гүн боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн төрлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлсэн бөгөөд манай Компанид техникийн болон химийн шинжлэх ухааны мэргэшсэн эрдэмтэд ажилладаг бөгөөд хүлэрийн салбарын нөр их ажлыг нуруундаа үүрч явдаг билээ. Манай ажилтнууд компаний хувийн бүтээгдэхүүн боловсруулахаас гадна, хөдөө аж ахуй болон хүрээлэн буй орчны тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр ажилладаг.

 

Бид өөрт буй лицензийнхээ хүрээнд дараах хөтөлбөрийг боловсруулаад байна.

Байгалийн Хүдрийн Эрчим хүч (БХЭХ)

 

БХЭХ-ний бэлдмэлүүдийг хэрэглэх салбар:

  • хөдөө аж ахуй;

  • мал аж ахуй;

  • хаалттай усан сан дахь загас үржүүлэг;

  • ойн санг нөхөн сэргээх болон мегаполис хотын ногоон байгууламж;

  • нүүрсний болон төмөрлөгийн үйлдвэрийн технологийн талбайг нөхөн сэргээх.

 

Манай компани нь дараах салбаруудад шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

  • анагаах ухаан болон гоо сайхан;

  • хүрээлэн буй орчны хамгаалал болон цэвэрлэгээ, цацраг идэвхит бохирдлын сорбци цэвэрлэгээ;

  • орон сууц болон үйлдвэрлэлийн барилга (байгальд ээлтай барилгын материал); 

  • гэрийн тэжээвэр амьтдыг арчлах технологи (тэжээл болон эрүүл ахуйн хэрэгсэл);

  • жимсгэнэ болон мөөгний хүлэмжний тариалалтын бордоо бүхий хөрс-давхраа.

Энэ бол манай өвөрмөц бүтээгдэхүүний зөвхөн нэг хэсэг нь л юм!

 

Үйлдвэрийн аргаар хүлэр олборлоход хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол өөрөө нөхөн сэргээгдэх юм. ОХУ-ын нутаг дэвсгэрт жилийн байгалийн өсөлт нь 250-280 сая тн бөгөөд нийт нөөц нь 175 тэрбум гаруй тн  байдаг.

Энэ нь дэлхийн ямар ч улсад байхгүй их нөөц юм !

Оросын хүлэрийн үндсэн нөөц нь Баруун Сибирьт байх бөгөөд 100 гаруй тэрбум тн байдаг байна. Түүнээс Томск мужид ихэнх нөөц байдаг бөгөөд тэнд Васюганск намаг нь дэлхийн хамгийн том намгийн систем гэдэг утгаараа Геннисийн номонд бүртгэгджээ.

 

Орчин үеийн технологийг ашиглан манай мэргэжилтнүүд хүдрээр байгальд ээлтэй, хүнд ашигтай бүтээгдэхүүн сайжруулан үйлдвэрлэхээр ажиллаж байна. 

 

Экологийн цэвэр хүнс, ус, агаар, хүн амьтны эрүүл организм... – энэ бүхнийг Та бидэнд хүлэрийн салбарын бүтээгдэхүүн бий болгож болно !